Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 03-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон химийн аргаар тодорхойлж байна.
03-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.010 мг/м3, хамгийн их агууламж 0.038 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.016 мг/м3, хамгийн их агууламж 0.051 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 03-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н болон азотын давхар исл /NO2/-ийн дундаж агууламж багассан дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 03-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн
03-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн
03-р сарын явц
Нүүрстөрөгчийн дутуу исэл/СО/
Агаарын чанарын Цэцэрлэг харуулын дүнгээр нүүрстөрөгчийн дутуу исл/СО/-ийн 03-р сарын дундаж агууламж 0.522 мг/м3, хамгийн их агууламж нь 2.460 мг/м3 байсан. АЧС-аас давж бохирдоогүй байсан.
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн
03-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ